ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД    /02 сарын 09, 2023/

     Улаанбаатар хот, ХУД, Чингисийн өргөн чөлөө -20, Атар-Өргөө ХК-ийн өөрийн байранд "Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 03 сарын 03- ны өдөр 09:00 цагт болно.

Хурал зохион байгуулах газрын хаяг :  Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-20, Атар-Өргөө ХК-ийн байрны хурлын танхим.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2023 оны 02 сарын 20-ны өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон хэлбэрийг өөрчлөх.

2. Компанийг өөрчлөх төслийг танилцуулж, дүрмийг шинэчилж батлах,

3. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтын дагуу хувьцааны хяналтын багцыг худалдахаар санал  болгосон хувьцаа эзэмшигчдийн асуудлаар тусгайлан шийдвэр гаргуулах асуудлыг хэлэлцүүлэх.

     Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Чингисийн өрген чөлөө-20, Атар-Өргөө ХК-ийн байрны хурлын танхим болох компанийн өөрийн байран дээрээс хурал зохион байгуулах комиссын дарга Б.Мөнхдалай, гишүүн С.Баярмаа нараас холбогдох мэдээллийг авч танилцах боломжтой.

Холбоо барих: 9999-2631, 9711-9003 

И-мэйл хаяг:  [email protected]